http://www.eng1on1.com/ibt.php?test=1
Enehuu site.nd TOEFL.d orj irdeg 6n turliin yarianii sedwuudiig buleg bolgon huwaaj oruulsan bgaa. Buleg bolgon deer 10-15n jishee asuultuud bolon jishee (sample) hariultuudiig mun oruulsan bn. Mun asuultuud bolon jishee hariultiin transcript.iig tata awj uzeh bolomjtoi.
Site.iin zuun tald Question type 1 (2,3,4,5,6) gsn.ruu orj asuultuudiin turluu songoh bolomjtoi.
Thursday, June 25, 2015
Listening.d beldeh dasgaluud
http://www.english-test.net/toefl/listening/lectures.html
Enehuu site.nd sonsgoliin -yaria(conversation) 50 -lecture 50 bgaa. Mun sonsosnii daraa hariulah asuultuud mun bgaa uchir dadlaga hiihed ih tohiromjtoi.
Yaria bolon lecture.iig asuultaa harahguigeer buren sonsoj duusasnii daraa asuultaa harj hariulah heregtei. Uchir ni TOEFL.iin sonsgoliin heseg tiim jurmaar yawagdana.
2 lecture, 1 yaria.nii sonsgoliin oiroltsoogoor 16-18 asuultiig 10n minutand hariulj chaddag baih heregtei. (Uund bichlegiig sonsoh hugatsaa orohgui bolno)

Tuesday, June 23, 2015
IBT TOEFL-ын шалгалтын бүтцийн тухай
Уг шалгалт нь сонсох, ярих, унших, бичих чадварыг 4 цагийн хугацаатайгаар шалгадаг. 4н чадвар нь тус бүр 30 оноотой буюу нийт 120 оноотой байдаг.
Унших чадварыг шалгах
3-5 унших сэдэвтэй байх ба шалгагдагч уншсаныхаа дараагаар эхтэй холбоотой асуултнуудад хариулна. 1 текст нь 700-аад үгийн хэмжээтэй байх бөгөөд 1 текстийг 12-14 асуулт дагалдана. Ингэхдээ хариултыг нь олон сонголтоос сонгох, эхээс зориуд тасалж авсан өгүүлбэрийг буцаан байрлуулах, өгүүлбэрүүдийг зөв байрлалд оруулах гэх мэт байна. Та хийж чадахгүй бол үлдээгээд цаг дуусахаас өмнө өмнөх асуултруугаа буцаж ороод гүйцээх боломжтойгоороо давуу талтай байдаг.
Энэ хэсгийн нийт үргэлжлэх хугацаа: 60-100 минут
Нийт асуултын тоо: 36-70 хооронд байна.
Авах оноо: 0-30
Сонсох чадварыг шалгах
Уг хэсэгт 2-3 харилцан яриа мөн 4-6 лекц сонссоны дараагаар холбогдох асуултад хариулна. Тус бүр нь 3 минутын урттай байх ба нэг сонсох хэсгийг тус бүр 10-15 асуулт дагалдана. Зарим асуулт нь олон сонголттой, эсвэл хариултын хувилбаруудаас үнэн, худлыг нь сонгох гэх мэт байна.
Энэ хэсгийн нийт үргэлжлэх хугацаа: 60-90 минут
Нийт асуултын тоо: 34-51 хооронд байна.
Авах оноо: 0-30
Энэ 2 хэсгийг хийсний дараа 10 мин завсарлана. Энэ хугацаанд ус уух, толгойгоо сэргээх, анхаарлаа төвлөрүүлэх дасгал зэргийг хийх хэрэгтэй.
Ярих чадварыг шалгах
Эхний хэсэг- 2 сэдэв сонгоод тэр талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж ярина. Ингэхдээ 15 секунд бэлдээд 45 сек яриниа
Дараах хэсэг- 4 төрлийн сэдвийг эхэлж уншаад, дараагаар нь бичвэртэй холбоотой харилцан яриа, лекцийг сонссоны үндсэн дээр сэдвийн дагуу өөрийн үзэл бодлоо илэрхийлэх даалгавар. Үүнд 20 секунд бэлдэж 60 секундэд ярина.
Нийт үргэлжлэх хугацаа: 20 минут
Нийт ярих даалгавар: 6
Авах оноо: 0-30
Бичих чадварыг шалгах
Бичих хэсэгт 2 төрлийн эссэ бичиж чадвараа шалгуулна. Эхнийх нь тодорхой сэдвийг 3 минутын турш уншиж, тухайн сэдэвтэй холбоотой ярилцлагыг 2 минут сонссоныхоо дараагаар энэ тухайгаа найруулан бичиж бодлоо илэрхийлнэ. /150-225 үгтэй байна/
Хоёр дах эссэг өгөгдсөн сэдвийн дагуу өөрийн бодлоо уялдуулан бичнэ. /300аас дээш үгтэй байна/
Нийт үргэлжлэх хугацаа : 50 минут
Нийт бичих даалгавар: 2
Авах оноо: 0-5 оноог 0-30 оноо руу шилжүүлж дүгнэнэ.
TOEFL.ийн талаарх ерөнхий мэдээлэл
iBT TOEFL (Internet-Based TOEFL) нь АНУ, Канад, Австрали, Англи, болон бусад гадаадын их дээд сургуулиудад бакалавр, магистр ба түүнээс дээш зэргээр суралцахад шаардлагтай Англи хэлний түвшин тогтоох академик шалгалт юм. Анх iBT (Internet-Based TOEFL)-ыг 2006 онд нэвтрүүлснээс хойш дэлхий даяар 24 сая гаруй хүн өгөөд байна. Уг шалгалтыг онлайнаар өгдөг ба энэ шалгалтыг өгсөнөөр та өөрийн хүссэн орны хүссэн сургуульдаа элсэн суралцах боломжтой бөгөөд шалгалтыг хэдэн удаа ч өгч болно.
Дэлхийн 130 орны 7500 гаруй нэр хүндтэй их сургууль, коллеж албан ёсны TOEFL (the Test of English as a Foreign Language)-ийн шалгалтын дүн болон тодорхойлолтыг өөрийн сургуульд оюутан элсүүлэх гол шалгуур болгодог. TOEFL iBT-г өгсөн хүмүүс англи хэлийг хэр зэрэг өндөр түвшинд эзэмшсэн гэдэг нь олон улсын стандартын дагуу тодорхойлогддог учир Монголын нэр хүндтэй, босго өндөртэй байгууллагуудад ажилд ороход TOEFL iBT-н оноо шаарддаг болсон.
TOEFL-ийн шалгалтыг АНУ-ын боловсролын шалгалтын үйлчилгээ үзүүлдэг ETS (Educational Testing Service) байгууллагаас зохион байгуулж жилд 30-40 удаа авдаг. TOEFL-ийн шалгалтыг албан ёсны (Official TOEFL) байгууллагын (Institutional TOEFL) гэж 2 ангилдаг. Монголд 2006 оноос эхлэн TOEFL iBT буюу TOEFL-ийн шалгалтыг компьютерээр интернетийн сүлжээг ашиглан авч байна. Шалгалт нийт 4 цаг үргэлжилж англиар унших, сонсох, ярих, бичих чадварыг зэрэг шалгадаг. 4 хэсэг тус бүр 0-30 оноогоор үнэлэгдэнэ. TOEFL iBT-ийн дээд оноо 120. TOEFL-н шалгалтын оноо нь шалгалт өгсөн өдрөөс эхлэн 2 жил хүчин төгөлдөр.
Байгууллагын TOEFL-н шалгалт (TOEFL ITP)-г боловсролын үйл ажиллагаа явуулдаг байгууллага бичгээр цаасан дээр авдаг. TOEFL ITP-ийн дээд оноо 677. TOEFL ITP-ийн оноог 90 гаруй орны 5000 гаруй 2-4 жилийн коллеж, мэргэжлийн сургуулиуд хүлээн зөвшөөрдөг. iBT-TOEFL шалгалтыг амжилттай өгсөнөөр та Англи хэл дээр лекци сонсож ойлгох, семинар хичээл хөтлөх, ном сурах бичиг уншиж ойлгох, реферат, бие даалтын ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэх, багш оюутнуудтайгаа бодлоо чөлөөтэй солилцож ойлгох зэрэг чухал чадваруудыг бүрэн эзэмших болно.

Subscribe to:
Posts (Atom)