Уг шалгалт нь сонсох, ярих, унших, бичих чадварыг 4 цагийн хугацаатайгаар шалгадаг. 4н чадвар нь тус бүр 30 оноотой буюу нийт 120 оноотой байдаг.
Унших чадварыг шалгах
3-5 унших сэдэвтэй байх ба шалгагдагч уншсаныхаа дараагаар эхтэй холбоотой асуултнуудад хариулна. 1 текст нь 700-аад үгийн хэмжээтэй байх бөгөөд 1 текстийг 12-14 асуулт дагалдана. Ингэхдээ хариултыг нь олон сонголтоос сонгох, эхээс зориуд тасалж авсан өгүүлбэрийг буцаан байрлуулах, өгүүлбэрүүдийг зөв байрлалд оруулах гэх мэт байна. Та хийж чадахгүй бол үлдээгээд цаг дуусахаас өмнө өмнөх асуултруугаа буцаж ороод гүйцээх боломжтойгоороо давуу талтай байдаг.
Энэ хэсгийн нийт үргэлжлэх хугацаа: 60-100 минут
Нийт асуултын тоо: 36-70 хооронд байна.
Авах оноо: 0-30
Сонсох чадварыг шалгах
Уг хэсэгт 2-3 харилцан яриа мөн 4-6 лекц сонссоны дараагаар холбогдох асуултад хариулна. Тус бүр нь 3 минутын урттай байх ба нэг сонсох хэсгийг тус бүр 10-15 асуулт дагалдана. Зарим асуулт нь олон сонголттой, эсвэл хариултын хувилбаруудаас үнэн, худлыг нь сонгох гэх мэт байна.
Энэ хэсгийн нийт үргэлжлэх хугацаа: 60-90 минут
Нийт асуултын тоо: 34-51 хооронд байна.
Авах оноо: 0-30
Энэ 2 хэсгийг хийсний дараа 10 мин завсарлана. Энэ хугацаанд ус уух, толгойгоо сэргээх, анхаарлаа төвлөрүүлэх дасгал зэргийг хийх хэрэгтэй.
Ярих чадварыг шалгах
Эхний хэсэг- 2 сэдэв сонгоод тэр талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж ярина. Ингэхдээ 15 секунд бэлдээд 45 сек яриниа
Дараах хэсэг- 4 төрлийн сэдвийг эхэлж уншаад, дараагаар нь бичвэртэй холбоотой харилцан яриа, лекцийг сонссоны үндсэн дээр сэдвийн дагуу өөрийн үзэл бодлоо илэрхийлэх даалгавар. Үүнд 20 секунд бэлдэж 60 секундэд ярина.
Нийт үргэлжлэх хугацаа: 20 минут
Нийт ярих даалгавар: 6
Авах оноо: 0-30
Бичих чадварыг шалгах
Бичих хэсэгт 2 төрлийн эссэ бичиж чадвараа шалгуулна. Эхнийх нь тодорхой сэдвийг 3 минутын турш уншиж, тухайн сэдэвтэй холбоотой ярилцлагыг 2 минут сонссоныхоо дараагаар энэ тухайгаа найруулан бичиж бодлоо илэрхийлнэ. /150-225 үгтэй байна/
Хоёр дах эссэг өгөгдсөн сэдвийн дагуу өөрийн бодлоо уялдуулан бичнэ. /300аас дээш үгтэй байна/
Нийт үргэлжлэх хугацаа : 50 минут
Нийт бичих даалгавар: 2
Авах оноо: 0-5 оноог 0-30 оноо руу шилжүүлж дүгнэнэ.
No comments:
Post a Comment